Tumgik
tuguld · 6 years
Link
0 notes
tuguld · 6 years
Photo
Tumblr media Tumblr media Tumblr media
Indie Phone Cases  Cool Case Design >>> https://indiephonecase.com/collections/all?page=3
0 notes
tuguld · 7 years
Photo
Tumblr media
Simple Pattern Case
0 notes
tuguld · 7 years
Photo
Tumblr media
Harry Potter Premium Case
0 notes
tuguld · 7 years
Photo
Tumblr media
Marilyn Monroe Phone Case
0 notes
tuguld · 7 years
Photo
Tumblr media
Just a moment!
0 notes
tuguld · 8 years
Photo
Tumblr media
.@radiohead at @lollapaloozade 2016🙌 Photo: @stephanflad. Recap on CultureCollide.com http://ift.tt/2dfCgVx
121 notes · View notes
tuguld · 8 years
Text
Миний гарт: Samsung Galaxy S7 Edge
youtube
Samsung энэ жил хоёр ч маш гоё утас гаргасан. Хамгийн сүүлд гарсан flagship ангиллын Galaxy Note 7 утасны цэнэг хураагууртай холбоотойгоор утсыг эргүүлэн татаж, нэг бол шинэ Galaxy Note 7-оор эсвэл Galaxy S7 Edge-ээр сольж өгч эхэлжээ. Утсаа солиулсан зарим хэрэглэгчид утасны дэлгэц жижгэрсэнд харамсаж байхад заримд нь S7 Edge илүү таалагдаж эхэлсэн байна. Илүү дэлгэрэнгүйг Twitter дээрээс #GalaxyS7Edge хэштэгээр уншаарай. Зах зээл дээр харьцуулж болох хоёр утастай үзүүлэлтийг нь харьцуулъя.
Tumblr media
Дэлгэц: диагональ нь 5.5 инч буюу бараг 14 см хэмжээтэй, 1440*2560 пикселийн нягтралтай Үндсэн камер: 12 мегапикселийн нягтаршилтай Түр санах ой: 4 гигабайт Цэнэг хураагуурын багтаамж: 3600 миллиАмпер/цаг
ДЭЛГЭЦ
Ухаалаг утасны дэлгэц том байх тусмаа үр бүтээл өндөртэй байдаг. Над шиг хэт жижиг гартай л биш мессеж бичих, видео үзэх, бичвэр унших, интернэтээр тэнэх, үзэмж сайтай апп ашиглах гэх мэт. Энэ оны хоёрдугаар сард танилцуулагдаж, гуравдугаар сард худалдаанд гарсан Galaxy S7 Edge-ийн дэлгэцийн хэмжээ нь Apple-ийн iPhone 6 Plus, 6S Plus болон сая худалдаанд гарсан iPhone 7 Plus утасныхтай адилхан хэмжээтэй. Доорх утаснуудын дэлгэцийн хэмжээг тооцохдоо хавтгай гадаргуугийн диагоналийг нь хэмжиж байгааг анхаараарай.
Tumblr media Tumblr media
Миний ажигласнаар бол Super AMOLED дэлгэц өнгөний ялгарлыг маш тодоор харуулж байгаа санагдсан. Дэлгэцийн гэрэл маш хурц асдаг учраас орой харанхуйд утсаа оролдох гэж байгаа бол дэлгэцийн гэрлийг “automatic” дээр нь тааруулахыг зөвлөж байна.
Tumblr media
КАМЕР
Flagship ухаалаг утасны камерууд DSLR камеруудад ашигладаг линзүүдийнхтэй илүү төстэй болж ирж байна. Жишээ нь Galaxy S7 Edge, iPhone 7 Plus утаснуудын үндсэн камерын өрцийг харъя. Samsung-ийн утасных f/1.7, Apple-ийн утасных f/1.8 байна. Өрцийг энгийн үгээр тайлбарлавал зургийг нь дарж байгаа обьект фоноосоо ялгарах хэмжээг илэрхийлдэг. Өрцийн тоо бага байх тусам фон фокусаас гарч, обьект илүү тод болж ирдэг. Ихэнх YouTuber-үүд ийм линзэнд нилээд мөнгө зардаг. Шинэ линзнүүдийн үнэ цэнийг DSLR-ин линзээр илэрхийлэх гээд үзье л дээ. Хөрөг зураг дарахад тохиромжтой байдаг Canon EF 50мм f/1.8 (EF суурьтай, 50 мм-ийн фокустай, 1.8-ийн өрцтэй) дан линз шинээр авбал $125.99 болно.
Pic taken on a #GalaxyS7Edge. No edit and no filter.
A photo posted by Anu Harchu (@anuharchu) on Sep 17, 2016 at 6:21am PDT
Tumblr media Tumblr media
Бусад утсанд байхгүй ч Galaxy S7 Edge утасны камерт байгаа нэг давуу үзүүлэлт нь 4K буюу 4096*2160 пикселийн нягтралтай бичлэг хийнэ. Өөрөөр хэлбэл утасны ард байрлах жижигхээн мэдрэгч нэг дор 8,847,360 ширхэг цэгийг бүртгэж авч байна гэсэн үг. Мэдээж хэрэг ийм функцууд технологийн дэвшлийг харуулж байгаа ч 5.5 инчийн утсан дээр Full HD-ээс дөрөв дахин том бичлэг хийгээд байх шаардлага харагдахгүй байна. Нэгдүгээрт, видео бичлэг угаасаа их зай эзэлж байхад дөрөв дахин өндөр нягтаршилтай бичлэг хийх нь “үрэлгэн” зан бишүү? Хоёрдугаарт, утсан дээрээ бичсэн 4К бичлэгээ гэртээ ирээд 4К зурагтаараа эсвэл 4К дэлгэцээрээ үзэх үү? Үгүй л болов уу…
Tumblr media
Камерын татах чадамжийг дараах байдлаар шалгалаа. Дижитал зүүм гэхэд бас гоё шүү.
Tumblr media
ЦЭНЭГ ХУРААГУУР // БАТТАРЕЙ
Ухаалаг утас хэрэглэгчдийн хувьд утасны цэнэгээ бүтэн өдөрт хүргэх хэцүү байдаг. Ямар сайндаа л цүнхээ хүндрүүлэн байж powerbank буюу нэмэлт цэнэг хураагуур авч явж байхав дээ. Цэнэг хураагуурын эзлэх хэмжээг багасгаж чадаагүй ч Samsung, Apple аль аль нь энэ жил flagship утаснуудынхаа цэнэг хураагуурын хэмжээг томруулсан. Galaxy S7 Edge-ийнх 3600мА/ц бол iPhone 7 Plue-ийнх 2900мА/ц.
Tumblr media Tumblr media
Би iPhone 7 Plus-ийг өөрөө туршиж үзээгүй болохоор өдөр тутмын ашиглалтад цэнэгээ хэрхэн барьж байгаа талаар шууд хэлж мэдэхгүй юм. Харин Galaxy S7 Edge-ийг ашиглаж байхад миний утас 28 цагийн дараа ч цэнэг нь дуусаагүй байсан. Impressed. Түүнчлэн fast-charging буюу хурдан цэнэглэх функц нь их хэрэг болно. Ердөө 3%-ийн цэнэгтэй байсан утсыг fast-charging цэнэглэгчид залгаснаас хойш 19 минутын дотор 27%, 64 минутын дараа  83% болж өссөн байв. Нэг газраас нөгөөд хүрэхдээ яарч байгаа бол гялс цэнэглээд л аваад гарч болох юм гэж бодож байлаа.
Tumblr media
ХАТУУ САНАХ ОЙ
Зах зээл дээр ��арсан flagship утаснуудын хатуу санах ойн багтаамж бидний утсан дээрээ хадгалдаг өгөгдлүүдийнхээс аль хэдийн давсан. Тиймээс ёстой л байнга 4К бичлэг л хийгээд байдаггүй юм бол дараах багтаамжуудын сонголтын аль нь ч хэрэглэгчид хангалттай байна.
Tumblr media Tumblr media Tumblr media
ҮНЭ
Flagship утаснуудын үнийг загвар дотроо ялгаж байгаа ганц хүчин зүйл нь хатуу санах ой байдаг. Нэгэнт ухаалаг утасны хатуу санах ойн багтаамж хэрэглэгчид хангалттай байдаг болсон учраас хамгийн хямд, хамгийн жижгүүдийнх нь үнийг харьцуулъя.
Үүрэн утасны операторуудаас утас худалдан авах үнэ хоорондоо тийм ч их ялгаа байгаад байдаггүй. Тиймээс веб хуудсан дээрээ үнээ нийтлэсэн операторуудын үнийг ашиглалаа. @unitelofficial Galaxy S7 Edge утасны 32 гигабайт багтаамжтай хувилбарыг ₮1,780,000-аар борлуулж байгаа юм байна. FYI, Galaxy S7 Edge худалдаж авах юм бол сар бүр 10 гигабайт дата эрх дагалдаж байгаа гэнэ.
Tumblr media
Apple-ийн утаснууд операторуудаар дамжин албан ёсоор зарагдаж эхлээгүй байгаа. Гэхдээ шиэн утаснууд нь орлож байгаа утасныхаа үнийг “өвлөн” авдаг учраас iPhone 7 Plus 32 гигабайтын үнэ iPhone 6S Plus-ийнхаар буюу ₮1,935,000* тогтож болох юм. Албан ёсоор үнэ зарлагдахаар энд шинэчлэл оруулах болно. >>>
*Энэ үнийн баримжаа 100% таамаг гэдгийг анхаараарай.
Tumblr media
4 notes · View notes
tuguld · 8 years
Photo
Tumblr media
78 notes · View notes
tuguld · 8 years
Photo
Tumblr media
73 notes · View notes
tuguld · 8 years
Photo
Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media Tumblr media
Lovely Metal Animals that Wrap Around Your Finger by Michael Tatom
3K notes · View notes
tuguld · 8 years
Photo
Tumblr media
Had to share this @WeHeartIt http://weheartit.com/entry/169882327/via/tgmorfff
0 notes